
Цагдаагийн ажилтнууд есөн хос нохойг гэрлүүлэхдээ гэрлэлтийн ёсын дагуу цагаан хувцас өмсүүлсэн байна. Бүр сүйт “бүсгүйд” бээлий, гивлүүр өмсүүлж, сүйт “хархүүг” улаан зангиагаар гоёжээ.
Цагдаагийн газар энэхүү явдлыг үнэрч нохдыг үржүүлэх чухал алхам хэмээн үнэлж байгаа аж. Харин Соёлын сайд ТБ Эканаяаки “Цагдаагийн ажилтнууд буддист орны уламжлалт хуримыг үнэ цэнэгүй болгосон үйл гаргалаа” хэмээн шүүмжилжээ. Тэрээр сингал хүмүүс хуримлахдаа зогсдог порува гэх тавцан дээр нохдыг гаргасныг ч мөн байж боломжгүй алхам хэмээн үзсэн бөгөөд Цагдаагийн газрыг ард түмнээс уучлал гуйхыг шаардсан байна.
Хуримын уламжлалаа чухалчлан дээдэлдэг Шри Ланкад урьд өмнө нохдыг гэрлүүлсэн тохиолдол гарч байгаагүй аж. Шри Ланкийн хүн амын 75 хувь нь буддын шашинтнууд байдаг аж.
Д.Идэр

