Боко Харам бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд цээрлүүлэгч бүлгийн 20 гаруй
гишүүнийг хөнөөсөн тухай “BBC” мэдээллээ. Цээрлүүлэгч бүлгийн гишүүд
Нигерийн зүүн хойд хэсэгт орших Борно муж улсад бүлэглэлийн үйл
ажиллагааг эсэргүүцэж эхэлсэн нь амиа алдах шалтгаан болжээ.

Боко Харам бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд цээрлүүлэгч бүлгийн 20 гаруй гишүүнийг хөнөөсөн тухай “BBC” мэдээллээ. Цээрлүүлэгч бүлгийн гишүүд Нигерийн зүүн хойд хэсэгт орших Борно муж улсад бүлэглэлийн үйл ажиллагааг эсэргүүцэж эхэлсэн нь амиа алдах шалтгаан болжээ.
Боко Харамынхан өнгөрсөн ням, даваа гаргуудад цээрлүүлэгч бүлгийн гишүүд рүү халдсанаар ийнхүү олно хүний амианд хүрсэн байна. Тус бүлэглэл нь 2009 оноос хойш Нигерийн иргэдийг олноор устгаж байгаа билээ.
Өнгөрсөн тавдугаар сард Нигерийн Ерөнхийлөгч Гүдлак Жонатан зүүн хойд хэсгийн гурван муж улсад онц байдал тогтоосон юм. Тус улсад исламын улс байгуулахыг зорьж буй Боко Харамын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд цээрлүүлэгч бүлгүүдийг туслахыг уриалснаар тэд Боко Харамыг дарах үйл ажиллагаанд нэгдээд байсан юм.
Д.Идэр