Охидын боловсролыг дэмжсэнийхээ төлөө өнгөрсөн жил талибуудад
буудуулснаас хойш олон улсын анхаарлыг татах болсон Пакистаны Малала
Юсуфзай охинд Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал олгохоор болжээ.

Охидын боловсролыг дэмжсэнийхээ төлөө өнгөрсөн жил талибуудад буудуулснаас хойш олон улсын анхаарлыг татах болсон Пакистаны Малала Юсуфзай охинд Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал олгохоор болжээ. Энэ нь Голландын хүүхдийн дээд шагналд тооцогддог байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр 16 настай Малала охин нэр хүндтэй шагналыг Нидерландын Хагуэ хотод авах юм байна. Охинд шагналыг ирэх баасан гарагт Йемений Нобелын энх тайвны шагналт Таваккол Карман гардуулж өгөх аж.
Малала Юсуфзай хүүхдийн эрхийн төлөө эр зоригтойгоор тэмцсэн тул энэ шагналыг олгож байгаа гэлээ.
Д.Идэр