ОХУ-ын Цагдаагийн газар Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд
Д.Медведев нарт эмэгтэй хүний дотуур хувцас өмсүүлж элэглэн зурсан
“Лидерүүд” нэртэй зургийг Петербург хотын нэгэн галлерейгаас хураан
авчээ. Эдгээр зураг нь хууль зөрчиж байна хэмээн Цагдаагийн газраас
мэдээлжээ. Гэхдээ чухам ямар хууль зөрчиж буйг галлерейн удирдлагад
тайлбарлаагүй байна.

ОХУ-ын Цагдаагийн газар Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Д.Медведев нарт эмэгтэй хүний дотуур хувцас өмсүүлж элэглэн зурсан “Лидерүүд” нэртэй зургийг Петербург хотын нэгэн галлерейгаас хураан авчээ. Эдгээр зураг нь хууль зөрчиж байна хэмээн Цагдаагийн газраас мэдээлжээ. Гэхдээ чухам ямар хууль зөрчиж буйг галлерейн удирдлагад тайлбарлаагүй байна.
Зурагт хэт бариу банзал өмссөн Ерөнхийлөгч В.Путин эмэгтэй дотуур өмд өмсч, хөхөвч зүүсэн Ерөнхий сайд Д.Медведевийн үсийг самнаж байгаагаар дүрсэлсэн байжээ.
“Хүч чадлын музей” галлерейн эзэн Александр Донской түүний эзэмшил бүтээлүүдийг даваа гаргийн орой хураан авахдаа цагдаа нар ямар нэгэн тайлбар хийгээгүй хэмээн мэдээллээ.
Мөн цагдаа нар Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүний их биеийг шивээсээр дүүрэн дүрсэлсэн зургаас тэргүүн ламын толгой хэсгийн зургийг арилгуулсан байна.
ОХУ-д эрх баригчдыг доромжилсон тохиолдолд дээд тал нь нэг жил хорих ялыг тусгасан хууль байдаг аж.
Сэтгэгдэл (2)