
18 настай Ким Хан Сол хүү өмнө нь Макао, Босни улсад суралцаж байжээ. Харин тэрээр энэ жил Евро-Азийн оюутны хөтөлбөрт хамрагдан тус сургуульд суралцах болсон байна. Энэ тухай мэдээллийг их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч хийсэн бөгөөд хүүг Францын хойд хэсгийн хот Ле Хаврегийн оюутны хотхонд амьдарна гэлээ.
“Sciences-Po” их сургуулийн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд франц хэл үзэхээс гадна хятад, япон, солонгос, хинди эсвэл индонез хэлээс сонгон судлах ёстой байна.
Хүүгийн эцэг Ким Чен Нам нь өнөөгийн удирдагч Ким Чен Уны төрсөн ах буюу их удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү аж. Ким Чен Нам эцэгтэйгээ ам мурийсны улмаас түүний гэр бүл Макаод олон жилийн турш цагаачлан амьдарч байжээ.
Д.Идэр