БНАСАУ-ын хүний эрхийн асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Роберт Кинг ирэх баасан гарагт Пхеньянд айчлах тухай эх сурвалж мэдээллээ. Түүний айлчлалын зорилгыг Хойд Солонгост хоригдож буй АНУ-ын иргэн Кеннед Байг суллуулах хэмээн АНУ-ын Төрийн Департмент мэдээлж байна. Өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгосын Дээд шүүхээс Америкийн иргэн Кеннед Байд 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон юм. Түүнийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын гуравны өдөр Хойд Солонгосын Расон хотод жуучилж явах үедээ иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн баривчилсан билээ.
Хэрвээ тусгай төлөөлөгчийн уулзалт амжилттай болвол Кеннед Байг өршөөн ялаас чөлөөлснөөр эх оронд нь авчрах аж.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (3)