Их Британийн Засгийн газар НҮБ-ын химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээний ажил дуустал Сирийн эсрэг ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа явуулахгүй хэмээн мэдээллээ. Энэхүү шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцож буй Британийн нөлөө бүхий албаныхан бүгд хэлэлцэж зөвшөөрсөн байна.
Их Британийн бага танхим цэргийн арга хэмжээ авах асуудал дээр пүрэв гарагт санал хураах аж.
“The Sun” сонины гаргасан судалгаагаар иргэдийн 40 хувь нь Их Британийн Засгийн газрын Сирийн эсрэг авах бүхий л арга хэмжээг эсэргүүцсэн байна гэлээ. Харин 74 хувь нь Их Британийн цэрэг байршуулахын эсрэг, 61 хувь нь хүнд зэвсэг хэрэглэхийн эсрэг, 50 хувь нь пуужингийн дайралт хийхийг эсэргүүцэн санал өгчээ. Судалгаанд оролцогчдын зөвхөн 25 хувь нь л Сирийн эсэрг пуужингийн дайралт хийхийг дэмжсэн байна.
Д.Идэр



























































