
Тус улсын Анхан шатны үйлдвэрлэлийн сайдын мэдээлснээр шалгалтаар бактери өөр өөр хэлбэрээр оршин байх нь ботулизмыг үүсгэдэггүй гэсэн дүгнэлт хийсэн байна. “Фонтерра”-гийн сүүн бүтээгдхүүний шар сүүний уургийн агууламжаас бактери илэрсэн. Гэхдээ энэ нь хүчил төрөгчгүй орчинд амьдарч ботулизм үүсгэдэг саваа голт бактери биш байсан хэмээн яамны мэдэгдэлд дурджээ.
“Фонтерра” бол Шинэ Зеландын хамгийн том, дэлхийн хамгийн том экспортлогч сүүний фирм юм.
Энэ сарын эхээр “Фонтерра” компани ботулизмын халдвартай сүү худалдаалж байсан тухай мэдээлэл цацагдсан юм. Ботулизмын халдвартай сүү ууснаар хүний мэдрэлийн төв системийг хордуулахад хүргэдэг байна.
Д.Идэр