АНУ Калифорн мужийн хойд хэсэгт гарсан хээрийн түймрийг одоо хүртэл
унтрааж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар хээрийн түймэрт 192 акр газар
шатаад байгаа аж. Энэ нь эдийн засгийн тооцооллоор 39 сая ам.долларыг
шатаасан хэрэг боллоо хэмээн Калифорн мужийн холбогдох албанаас
мэдээлсэн байна.

АНУ Калифорн мужийн хойд хэсэгт гарсан хээрийн түймрийг одоо хүртэл унтрааж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар хээрийн түймэрт 192 акр газар шатаад байгаа аж. Энэ нь эдийн засгийн тооцооллоор 39 сая ам.долларыг шатаасан хэрэг боллоо хэмээн Калифорн мужийн холбогдох албанаас мэдээлсэн байна.
Хээрийн түймрийг бүрэн унтрааж дуусахад хэдэн долоо хоног зарцуулна хэмээн Гал унтраах албаныхан мэдээлжээ.
Энэ жилийн хээрийн түймэр нь Калифорнийн түүхэнд хор хөнөөлөөрөө долдугаарт бичигдэж байна. Хээрийн түймэр энэ сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд шалтгааныг нь тогтоож амжаагүй байгаа юм.
Д.Идэр