
Цагдаагийн газрын мэдээлснээр яба хар тамхи нь сүүлийн жилүүдэд Тайландад ихээр тархсан бөгөөд есөн сая гаруй хүн уг мансууруулах бодист донтоод байгаа гэлээ.
Хэрэгтнүүд шинэ хэрэглэгч олсон нь хүүхдүүд болсон байна. Тэд хар тамхийг өөр өөр өнгөнд оруулж, шоколад, гүзээлзгэний амт нэмэн худалдаалж байжээ. Мөн тусгай хуудас үүсгэн “Фэйсбүүк”-ээр дамжуулан сурталчилгаа хийж байсан байна. Тиймээс хүүхдүүдийнхээ олон нийтийн сүлжээ сайтын хэрэглээг хянаж байхыг эцэг эхчүүдэд анхааруулсан байна.
Тус улсын Цагдаагийн газар энэ сарын эхээр л гэхэд зургаан сая ам.долларын үнэд хүрэх 980 мянган хууль бус үрлэн эмийг хураан авсан байна. Энэ хар тамхийг Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы эрх баригчид цэргүүдийг зоригжуулж, эрч хүч өгөхийн тулд хэрэглүүлдэг байсан аж.
Д.Идэр