
Уржигдар гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгдсэнээс өчигдөр гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс хулгай, зам тээврийн хэрэг 123 бүртгэгджээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журам зөрчиж барилга дээрээс унаж хүнд гэмтсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварын эмнэлгийн хойно баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж гэмтлээ гэсэн мэдээлэл өчигдөр 11.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу шалгахад БНАСУ-ын иргэн 26 настай эрэгтэй Ж нь хоёр давхарт ажиллаж байгаад унаж улмаар хөлөө хугалжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I дүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/