
Голын усанд унаж амь насаа алдах золгүй явдал буурахгүй байна. Өчигдөр л гэхэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв, далайн эргийн шатахуун түгээх станцын ойролцоо усанд 28 настай эмэгтэй П нь унаж амь насаа алдсан байна. Мөн Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багийн нутагт гурван настай эмэгтэй М мөн усанд живж амиа алдсан байна. Эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас болж бага насны хүүхэд өдөр бүр усанд осолдож нас барж байгааг цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/