зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их хүлээлт тээсэн ТЭЦ-5-ын тендер, их луйвар болоод дуусав уу?

2013-8-30
0
ЖИРГЭХ
Улаанбаатарчуудын эрчим хүчний ирээдүй болсон ТЭЦ-5-ын тендер олон ч удаа хойшилж, “он удаан” жил хүлээлгэж байна. Манай улсын эрчим хүчний зах зээлд сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй том бүтээн байгуулалт, том төсөл болохоор удаж, бодох явцыг иргэд ойлгож байлаа.
тэцУлаанбаатарчуудын эрчим хүчний ирээдүй болсон ТЭЦ-5-ын тендер олон ч удаа хойшилж, “он удаан” жил хүлээлгэж байна. Манай улсын эрчим хүчний зах зээлд сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй том бүтээн байгуулалт, том төсөл болохоор удаж, бодох явцыг иргэд ойлгож байлаа. Тиймдээ ч төслийн тендерийн шалгаруулалт алсраад, хойшлоод байхад олон нийтийн зүгээс эсэргүүцэл, шүүмжлэл дайсан үг нэгийг ч тээгээгүй. Гэтэл энэ долоо хоногийн эхээр Засгийн газар “IP Suez” консорциумыг тендерт давуу эрхтэйгээр шалгарууллаа гэсэн мэдэгдэл хийж орхив. Бодож бодож, хүлээж хүлээчихээд ийм гэнэн, ийм эртэдсэн мэдэгдэл хийсэн нь яаж байгаа юм бол хэмээн олон нийт алмайрч хоцорлоо.

Одоо хэрүүл маргаан хийх цаг биш гэж би итгэж байна. Учир нь бидэнд нэн яаралтай цахилгаан станц л хэрэгтэй. Таамаг төдий яриа, хар сэжиг, аман хэлэлцээр, мэтгэлцээн бүр ч хэрэггүй. Гэтэл бас чимээгүй суугаад, тендерт давуу эрхтэйгээр шалгарсан компанид алга ташаад өнгөрч болохгүй шалтгаан ч бас бий. Та бидний татварын мөнгөөр хийгдэх энэхүү бүтээн байгуулалтын тендер шударгаар, бас очих ёстой газраа очсон нь үнэн үү? “IP Suez” үнэхээр тендерийн шалгаруулалтад давуу эрхтэй байж, шударга өрсөлдөж чадсан уу? Энэ асуултын хариуг одоо бид тунгаах ёстой. Учир нь тендерийн эцсийн дүнг зарлах хугацаа ойртоод эхэлмэгц хэвлэлийн хуудсаар үнэн худал нь үл мэдэгдэх олон мэдээлэл явсныг та бид мэдэж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө буюу асуудал хаанаа ч шийдэгдээгүй, тендерийн процесс ид явж байх үед “IP Suez” консорциум ТЭЦ-5-ын тендер яллаа” гэсэн захилгат мэдээллүүд гарч эхэлсэн. Тэд өөрсөддөө тийм их итгэлтэй байв уу, эсвэл ар хударгаар бүхнийг “зохицуулсан” учраас эртэдсэн энэхүү мэдээллээ гаргах гэж яарсан юм болов уу? Бид мэдэхгүй. Үнэн гэвэл, Засгийн газраас тус консорциумд давуу эрх олгосон. Их л богино хугацаанд, их л ойлгомжгүй байдал дунд тендерийн ялагч тодорсон нь энэ.

Үүний баталгаа болж, “IP Suez” консорциумтай холбоотой таагүй мэдээлэл ч бас хөвөрч байна. Эрчим хүч тоглоом биш учраас хямд бөгөөд найдвартай байх гэдэг шалгуур тендерийн эцсийн дүн гарахад онцгой нөлөөтэй байсан нь дамжиггүй. Олон улсын жишгээр RFP буюу тендерийн удирдамжид заасан шаардлагын дагуу хоёр оролцогч үнийн саналаа илгээхэд “IP/Suez” “Самсунг” консорциумаас бага үнэ санал болгож буй мэт харагдахын тулд татварыг тооцохоо хэргээр мартсан байсан. Үүнээс гадна, дулааны үнийг нийт үнийн дүнгээс салгаж, тусад нь өгсөн аж. Харин “Самсунг” консорциум  үнийн саналаа өгөхдөө журмын дагуу татварыг тооцон, холбогдох бүхий л зардлыг нэгтэн явуулсан. Хэдийгээр “IP/Suez”-ийн үнийн санал цаасан дээр бага мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр “Самсунг”-ийнх тэднийхээс хамаагүй хямд, хамгийн гол нь бодитой үнэ санал болгосон гэсэн үг. Гэвч тендерийн эцсийн дүнг гаргахдаа эл баримтыг харгалзан үзсэнгүй.
тэц1

Олон улсын цахилгаан станцын тендерийн жишгийн дагуу тунаж үлдсэн хоёр компанийн техникийн үзүүлэлт болоод үнийн дүнг мэргэжилтнүүд болоод олон нийт сонирхон харж байсан. “Самсунг” компани дэлхийд тэргүүлэгч “Foster Wheeler”-ийг зуухыг ашиглана гэдгээ аль эрт мэдэгдсэн бол “IP/Suez” анхандаа “Hyundai heavy industry”-гийн зуухыг ашиглах хатуу нөхцөлтэй байсан ч, “Самсунг”-ын мэдэгдлийн дараа гэнэтхэн шийдвэрээ өөрчилж, “Foster Wheeler” болон түүнтэй адилтгахуйц гэсэн нэмэлт засвар техникийн тайландаа хийсэн юм билээ. “Foster Wheeler” компани дэлхийн цахилгаан станцын зуухны зах зээлд зуун орчим жил үнэмлэхүй  манлайлж ирсэний дээр нийт зах зээлийн 92 хувийг эзэлдэг энэ компанитай эн зэргэцнэ гэдэг нь боломжгүй зүйлсэн. Гэвч “IP Suez” компанийн дээрх хуудуутай явуулгыг хэн ч тоогоогүйн дээр, ТЭЦ-5-ын тендерээ зүгээр шахам бэлэглэж, бас нэг муу мэдээний тоог нэгээр нэмэх магадлал өндөр байна. Одоо “IP Suez” тендерт давуу эрхтэй болсон учраас Улаанбаатарчууд бидний эрчим хүчний ирээдүй туршилтын туулай болоод дуусах эрсдэл биднийг хүлээж байна. Бид хэдийгээр туршилт болоод дуусдаг юм аа гэхэд монголчууд бидний хүлээлт, юугаар ч үнэлэшгүй цаг хугацаа, нэн яаралтайд тулсан хэрэгцээ шаардлага ч гэсэн туршилт болоод л хоцрох нь. Тендерийн эцсийн дүнд үүнийг ч бас тооцсонгүй.

Гэвч “IP Suez”-ийн тендерт шалгаруулснаар ТЭЦ-5 төслийн тендерийн асуудал бүрэн цэгцэрч, эцэслэлээ гэж ойлгож болохгүй. Энэ консорциум зөвхөн “давуу эрхтэй”-гээр сонгогдсон учраас тэр. Цаашид Монголын Засгийн газар үнийн болоод зуухны тал дээр хамгийн сайн саналыг оруулсан “Самсунг” корпорацитай хэлэлцээрийн ширээний ард суух бүрэн боломжтой юм. Учир нь тендерийн явцаас л “IP Suez” консорциум тариф болон зуухны найдвартай байдал дээр олон эргэлзээ төрүүлж, анхаарлын тэмдэгтэй байгаа. Төсөл бүтээн байгуулалтын шатандаа орох дөхсөн энэ үед олон асуудал ундрах магадлалтай байна.
Дашрамд дурдахад, сүүлийн үед “Самсунг” корпорацийг тендерт “Очир” төвтэй хамтран оролцож байна гэсэн хар таамаг хаанаас ч юм нисэх болсон. Хэний нисгэсэн “бор шувуу” жиргээд байгааг бид мэдэхгүй ч энэ компани сүүлийн тендерт оролцоогүй гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлэв.

Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ хүчин чадлаасаа давж, шинэ эх үүсвэр барих нь ус агаар мэт хэрэгтэй болсон цаг үед бид аж төрж байна. 2005 оноос хойш эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох талаар удтал ярьсан ч ямар нэг үр дүнд хүрэлгүй найман жилийн нүүр үзэж, одоо л эцсийн үнэнтэй бид нүүр тулах дөхөж байна. Өнгөрсөн онд л гэхэд Улаанбаатарын цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэх боломжит хүчид чадал 760 мВт байсан бол хэрэгцээ 848 мВт-д хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ зуур гээгдэж хоцорсон 88 мВт жил ирэх бүр нэмэгдсээр л байх нь тодорхой. Үүнийг шийдэх гарц ТЭЦ-5 байх болно хэмээн найдаж буй хүн олон. Үүнийг гардан хийх компани нь олон улсад цахилгаан станц барьсан туршлагатай, үнийн хувьд хямд, чанарын хувьд өндөр, ядаж л булхиа луйвар хэрэглэж, будлиан тарьдаггүй чанартай компани байгаасаа гэж хүсэж байна, бид.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Золо (118.143.39.10)
    Мохож буй ундэстэн болох чингэсиин гэгдэх монголчууд оор юуг чадах вэ?Янхан хулгай луйвардахаас муу бухниигчаддаг
    2013 оны 08 сарын 31 | Хариулах
  • Shudarga (213.166.199.66)
    Ymarch bai hurdan stantsaa bariul.hervvl hiisen man iin deermiin bvleglel niigmiin hogjild bvvv saad hiiii hangalttzi mongoliiig samuuuruulsan bolson
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    энэ тендер чинь шудрага бус юм биш үү
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    Юу болоод байна вэ шудрага юм гэж байна уу ер нь
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.129)
    Yah gej Newcom-d ugdug bainaaa ene Altanhuyag Sonompil metiin baagiinuud.
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Hi (69.243.109.134)
    Newcom dandaa Tom tusluudiig lobbydaj avdag. Mobicomiig bas yag ingej avj bsan.
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (133.5.11.13)
    ene er ni yagad yu bolood baiana
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 цаг 49 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    19 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    20 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    20 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 45 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    21 цаг 13 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК