
Уг хэрэг 2006 онд үйлдэгдсэнээс хойш хэргийг үнэн мөнөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт удаа дараа тавьсаар ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхнийг шүүх хурлын үйл ажиллагаанд оролцуулах зэрэг бүхий л ажилд тусалж дэмжсээр ирсэн юм.
Цаашид ч Гадаад харилцааны яам иргэнийхээ амь насыг балмадаар хохироосон шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, гэмт хэрэгтнүүдэд тохирох ял шийтгэл оногдуулж, гэр бүлийн гишүүдийнх нь сэтгэлийн зовлонг нимгэлэхийн төлөө боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах болно" гэжээ.