Египетийн албаныхан Исламын ахан дүүс намын тэргүүн улс төрч Мохаммед Белтагиг баривчилсан тухай мэдээллээ. Мохамед Белтаги нь тус намын Эрх чөлөө, шударга ёсны хэлтсийн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг аж. Түүнийг бусдыг хүч хэрэглэхэд өдөн турхирсан хэмээн буруутгасан байна. Мөн Хөдөлмөрийн сайд Халед Азхариг ч мөн баривчлагдсан гэж мэдээлжээ. Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулснаас хойш Египетийн цэргийн хүчнийхэн түүний улс төрийн хамсаатнууд руу дайрч эхэлсэн явдал одоо ч дуусаагүй байна хэмээн шинжээчид дүгнэлээ.
Прокурорууд Белтагиг өнгөрсөн сарын 10-ны өдөр баривчлах тушаал гаргасан ч олж авч чадахгүй байсан байна. Энэ сард Ерөнхийлөгч Мохаммед Морсиг дэмжигчдийн хуаран луу цэргийн хүчнийхэн дайрч олон зуун хүний амийг хөнөөсөн юм. Амиа алдагсдын дунд Белтагийн 17 настай охин Асмаа байсныг ч албаныхан мэдээлж байна.
Д.Идэр



























































