Энэтхэгийн Цагдаагийн газраас “Энэтхэгийн моджахед” нэртэй цэргийн бүлэглэлийн толгойлогчийг баривчиллаа. Толгойлогч Ясин Бхаткалыг сүүлийн үед тус улсад гарсан томоохон халдлагуудыг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа юм. “Энэтхэгийн моджахед” бүлэглэлийг Пуне, Банглор, Хайдарабад, Мумбай, Дели хотуудад болж олон хүний амийг авсан халдлагуудад буруутгаж байна.
Цагдаагийн газрынхан Ясин Бхаткалыг өмнө нь олон удаа эрэн сурвалжилж байжээ. Түүнийг хаанаа байгаа тухай үнэн зөв мэдээлэлд Энэтхэгийн эрх баригчид 15 мянган ам.долларын шагнал амлаж, таван жилийн турш эрэн сурвалж ирсэн аж.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Непалийн хилийн ойролцоо баривчилсан бөгөөд байцаалтыг удахгүй эхэлнэ гэлээ.
Д.Идэр



























































