
Даллас хотын “Medical City” хүүхдийн эмнэлэгт өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр ихрийн ээж Женни Эзелл “Би хөвгүүдээ амьд үлдсэнд маш их баяртай байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж” хэмээн хэлжээ.
Долдугаар сарын 15-ны өдөр мэндэлсэн Овен болон Эмметт нарыг салгах мэс засал өнгөрсөн бямба гарагт болсон байна. Хөвгүүд уушиг болон бүдийн, нарийн гэдэснүүд нийлсэн байжээ.
Холбоотой ихрүүд төрөхдөө нийлээд 4.9 кг жинтэй байжээ. Харин мэс заслаар салгасны дараа нийлээд 7.2 болж жин нь нэмэгдсэн байна.
Ихрүүдийг цээжээрээ холбогдсон гэдгийг эцэг эх нь 17 долоо хоногтой байхад нь мэджээ. Жирэмсэн байх хугацаандаа сэтгэлээр маш их унаж байсан ч тэвчээртэй хүлээсний үр дүн гарлаа хэмээн ихрийн эцэг эх баярлаж байна.
Д.Идэр