
Манай улсад нислэгээр ирсэн Казахстаны иргэнийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгасан байна. Гэтэл тухайн зорчигчийн нүдний хүүхэн хараа томорч гөлийсөн байдалтай байсан бөгөөд нүүр хүзүү нь улайсан, маш их хөлөрсөн байжээ. Тиймээс казах эрийг тусгаарлах өрөөнд шалгаж, авч явсан тээш, хувцсыг нь шалгасан байна. Ингэснээр түүний биенээс 200 грамм орчим үл мэдэгдэх бодисыг олжээ. Бодисыг ГЕГ-ын Гаалийн төв лабораторид шинжилгээнд өгсөн бөгөөд өчигдрийн байдлаар дүгнэлт гараагүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/