Австралийн Шинжлэх ухааны академийн Молекулын биотехнологийн хүрээлэнгийн чадварлаг эмч нар хүний тархины бяцхан хэсгийг лабораторийн нөхцөлд ургуулж эхэллээ. Тэд тархийг амжилттай ургуулж мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах явцыг хэрхэн өөрчлөх талаар сайтар судлахыг зорьж байна. Нүдээр харахад вандуйн хэмжээтэй тархины бүтцийн хөгжил нь есөн долоо хоногтой ургийн тархины хэмжээ юм байна. Гэхдээ ургаж буй тархи нь сэтгэн бодох чадваргүй аж. Гэсэн хэдий тархины хэмжээ өсөлт сайн явагдаж байгааг баталж байгаа гэлээ.
Энэхүү гайхамшигт судалгааны тухай барууны хэвлэлүүд чухалчлан мэдээлж эхэлсэн бөгөөд судалгаа ховор өвчний тухай ойлголтыг дэлгэрүүлэх зэргээр үр дүнгээ өгч эхэлсэн байна.
Мэдрэлийн өвчнийг судлаачид энэхүү нээлтийг гайхан биширмээр зүйл хэмээн дүрсэлж байна. Хүний тархи бол энэ ертөнцийн хамгийн нарийн төвөгтэй бүтэц тул энэ судалгаа маш чухал ажилд тооцогдож байна.
Өмнө нь лабораторид хүний тархийг ургуулах туршилт явагдаж байсан ч өсөлт хөгжил нь энэ хүртэл яваагүй аж.
Д.Идэр



























































