Их Британийн Доод танхим өчигдөр Сирийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах эсэх асуудлаар санал хураалаа. Найман цагийн турш асуудлыг хэлэлцсэний дараа санал хураахад гишүүдийн ихэнх нь цэргийн дайралт хийхгүй байхыг дэмжжээ. “Олон улсын нийгэмлэгээс үзүүлж буй хүмүүнлэг хариу үйлдэл” хэмээн нэрлэж байсан цэргийн арга хэмжээг явуулах асуудал 13 хүний саналын зөрүүгээр шийдэгджээ. Доод танхмийн 272 гишүүн үйл ажиллагааг дэмжсэн бол 285 гишүүн Сирийн эсрэг цэргийн ажиллагаа хэрэггүй хэмээн үзсэн байна.
Санал хураасны дараа Ерөнхий сайд Девид Камерон “Британий Засгийн газар ард түмнийхээ цэргийн үйл ажиллагааг эсэргүүцэж буйг харгалзан үзсэн шийдвэр гаргалаа” хэмээн хэллээ.
Д.Идэр



























































