
Тэрээр Москва хотын захад болсон “МАКС 2013” нисэх онгоцны үйлдвэрлэлийн үзэсгэлэнийн үеэр энэ талаар мэдээлэхдээ “Пуужингийн системийн ашиглах боломжтой эд ангийг дахин ашигласан, харин зармийг нь устгасан” гэжээ.
Владислав Меншчиковын мэдээлснээр “S-300” пуужингийн техник хангамж болон программ хангамжийн онцлог шинж нь системийг өөр худалдан авагчид худалдаалах боломжгүйд хүргэсэн байна.
ОХУ 2007 онд Иранд таван ширхэг “S-300” пуужинг худалдаалах гэрээнд гарын үсэг зурсан юм. 2010 онд НҮБ Тегераны эсрэг хориг арга хэмжээ авснаар Москва 800 сая ам.долларын гэрээг цуцалж, 167 саяыг нь Иранд буцаан олгожээ.
2011 оны дөрөвдүгээр сард Иран улс гэрээг цуцласны улмаас 900 сая ам.долларын хохирол хүлээсэн хэмээн гомдол гаргаж байжээ.
Д.Идэр