Сирийн асуудлаар олон улсад түгшүүртэй байдал үүссэнтэй холбогдуулан
ОХУ байлдагч хөлөг онгоцуудаа Газар дундын тэнгист илгээсэн тухай
“Интерфакс” агентлаг мэдээллээ. ОХУ өчигдөр хоёр байлдагч хөлөг онгоцыг
тэнгисийн зүүн эрэгт байршуулахаар илгээсэн байна.

Сирийн асуудлаар олон улсад түгшүүртэй байдал үүссэнтэй холбогдуулан ОХУ байлдагч хөлөг онгоцуудаа Газар дундын тэнгист илгээсэн тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ. ОХУ өчигдөр хоёр байлдагч хөлөг онгоцыг тэнгисийн зүүн эрэгт байршуулахаар илгээсэн байна. Харин тус улсын эрх баригчид энэхүү мэдээллийг үйгүсгэж байна. Тэд “Барууныхан Сирийн эсрэг цэргийн дайралт хийхээр бэлдэж байх зуур бид зөвхөн тэнгисийн цэргийн хүчээ л нэмэгдүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Дээрх мэдээллийг өгсөн Оросын нууц эх сурвалж байлдагч онгоцууд хэзээ Газар дундын тэнгист ирэхийг хэлээгүй байна. ОХУ нь Сирийн хамгийн хүчирхэг хамтрагчийн нэг юм.
Өнгөрсөн зургаадугаар сард тус улс Газар дундын тэнгисийн цэргийн бааздаа 16 байлдагч хөлөг онгоц байршуулсан тухай мэдээлж байсан билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)