Саудын Араб түүхэнд анх удаа гэр бүл болон ажлын байран дахь
хүчирхийллийг хориглолоо. Тус улсын Сайд нарын зөвлөл өнгөрсөн даваа
гарагт гэр бүлийн хүчирхийллийг шийтгэвэл зохих гэмт хэрэгт тооцох
хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна.

Саудын Араб түүхэнд анх удаа гэр бүл болон ажлын байран дахь хүчирхийллийг хориглолоо. Тус улсын Сайд нарын зөвлөл өнгөрсөн даваа гарагт гэр бүлийн хүчирхийллийг шийтгэвэл зохих гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр хууль зөрчигчид нэг жил хүртэл шоронд хоригдох эсвэл 50 мянган риал буюу 13300 ам.долларын торгууль хүлээх аж.
Хуулинд мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хоргодох байрны асуудлыг тусгаж өгсөн байна.
Исламын шашинт орны хувьд гэр бүлийн хүчирхийлэл нь хөшигний цаана хамгийн их гардаг асуудал байжээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэхүү хуулийн төслийг ихээхэн сайшааж байна.
Д.Идэр