Гадаад дүр төрхөө мэс заслаар өөрчилнө гэдэг өнөөдөр хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ өөрийнхөө дүр төрхийг голж өөр хэн нэгэнтэй адилхан болох хүсэлтэй хүмүүс олширчээ. Яагаад вэ? Тэдэнд өөрсдийн гэсэн онцгой шалтгаан бий.
Египетийн хатан хаан Неферитти бол дэлхийн түүхэнд бичигдсэн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг. Түүний зургийг пирамид бунхан дотор нь зурж хойч үед үлдээсэн байдаг. Харин Английн иргэн Нилиийн Намита түүн шиг болохын тулд нийт 52 мэс засалд оржээ. Тэрбээр фараоны хатантай адил болохын тулд 20 жил,360 мянга гаруй доллар зарцуулсан аж.

Энэ зургийг хараад ихрүүд гэж бодох хүн олон. Үнэн хэрэгтэй тэд бол 22 насны зөрүүтэй ээж, охин хоёр юм. Тэдний биеийн харьцаа яг адил тул үсээ адилхан самнаж,ижил хувцас өмсвөл ихрүүд шиг харагддаг гэнэ. Ээж Жанет нь ийм залуу болохын тулд 13 мянган долларыг мэс засалд зориулсан бөгөөд цэнхэр байсан нүднийхээ өнгийг хүртэл охиных шигээ бор болгосон байна.

Харин энэ бүсгүйчүүд жинхэнэ ихрүүд. Гэсэн ч тэд бүр төгс адилхан болохыг хүсч мөн л мэс засалд оржээ. Эгч Жо нь хамраа өөрчлөхөөр шийдэхэд дүү Керри нь ч бас түүнийг дуурайжээ. Тэд нэг эмчээр хагалгаа хийлгэсэн тул яг адилхан хамартай болж, түүнээс хойш төгс ижил болох хүсэлтэй болсон байна. Одоогоор тэд нийт 60 мянган доллар зарцуулаад байна.

Жүжигчин Анжелина Жолигийн шүтэн бишрэгчид, даган дуурайгчид олон. Харин жүжигчин бүсгүйтэй нас чацуу түүнтэй төстэй болохын тулд мөн л мэс засал хийлгэжээ. Гурван хүүхдийн ээж болсон тэрбээр Жолитой адил өргөн духтай гэдгээрээ бахархдаг байна.

Гурван охины ээж, английн иргэн Мики Жэй 1991 онд авъяатснуудын шоу нэвтрүүлэгт орсныхоо дараа попын хаантай адилхан болохыг хүсэх болжээ. Тэрбээр энэ хүсэлдээ хүрч, хамар, хацар, эрүү гээд нүүрнийхээ хэсгүүдийг өөрчилсөн байна. Үүнд нийт 240 мянган доллар зарцуулжээ. Тэрбээр "Ихэнхи хүн намайг эмэгтэй гэдгийг мэддэг ч өөд болсон Майкл Жексоныг дахин харахыг хүсдэг" гэсэн байна. 
Тэгвэл хятад эмэгтэйг хамгийн галзуу шалтгаанаар бусадтай адил царайтай болсон эмэгтэй гэж нэрлэж болно. Учир нь тэрбээр нөхрийнхөө хуучин эхнэртэй адилхан болохын тулд мэс засалд оржээ. Гурван жилийн өмнө нөхрийнх нь хуучин эхнэр автомашины ослоор нас барсан аж. Нөхөр нь хуучин эхнэртэй нь маш төстэй тул гэрлэсэн гэдгээ ч нуулгүй хэлсэн байна. Бага зэрэг өөрчлөлт хийгээд л хуучин эхнэртэй нь адилхан болох тул мэс засалд орохыг нөхөр нь хүсчээ. Харин энэ эмэгтэй зөвшөөрсөн бөгөөд сонинд ярилцлага өгөхдөө "Би нөхөртөө хайртай учраас зөвшөөрсөн. Мэс засалд орлоо гээд илүү царайлаг болсон гэж боддог" хэмээжээ.
Тархины хорт хавдараар өвчилсөн 29 настай Лиза Конил үхлээ хүлээж хэвтэхээр хамгийн сүүлийн хүслээ биелүүлэхийг хүсчээ. Тэрбээр хуримд нь зориулж ээжийнх нь хадгалж байсан мөнгийг жүжигчин Дэми Муртай адилхан царайтай болохын тулд зарцуулжээ. Тэрбээр өмнө нь хэзээ ч өөрийн гадаад байдалдаа сэтгэл хангалуун байгаагүй тул уруул, нүд, хөх гээд олон хэсгээ жүжигчин бүсгүйнх шиг болгосон байна.



















































Сэтгэгдэл (1)