АНУ энэ сарын 21-нд Сирийн Дамаск хот орчимд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж байна. Өчигдөр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ талаар мэдээдэл хийлээ. Тэрээр Сирийн эрх баригчид химийн зэвсэг ашигласны улмаас 1429 хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн байна. Химийн зэвсэг хэрэглэсэн асуудал олон улсын анхаарлын төвд байсан ч чухам хэдэн хүн хордож амиа алдсан тухай мэдээлэл тодорхойгүй байсан юм. Харин дээрх судалгааг АНУ-ын тусгай албаны шинжээчид тогтоосон хэмээн Жон Керри мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргаа ойрын үед Сирид залхаан цээрлүүлэх зорилгоор цохилт өгөхөөр санаархаж байгаа билээ. Жон Керри “Башар ал Ассадын үйлдэлд хариу өгөхгүй байх нь АНУ-д итгэх итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болно” хэмээн хэлсэн байна. Тиймээс АНУ ойрын хугацаанд дайралт хийж магадгүй гэж таамаглаж байна.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)