Бразилийн Рио-де-Жанейро хотноо дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болж буй билээ. Өнөөдөр багийн аварга шалгаруулах барилдаан болох юм. Энэ төрөлд Монголын баг тамирчид аль улсын багтай нэг хэсэгт таарсан сугалааг танилцуулж байна. Манай эрэгтэй багийнхан Гүрж, Франц, Алжирын багтай D хэсэгт таарсан бол эмэгтэйчүүд маань Куба, Алжир, Нидерландын багтай B хэсэгт сугалаа таарсан байна. Барилдаан Монголын цагаар 21.00 цагт эхлэх юм.

