Перуд их хэмжээний цас орж, эрс хүйтэрсний улмаас тус улсын Засгийн газар есөн муж улсад онц байдал зарлаад байна. Сүүлийн үед орсон их цаснаар хоёр хүн амиа алдсан бөгөөд 33 мянган хүн ямар нэгэн байдлаар хохирол амсчээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 10 мянга гаруй ан амьтан хөлдөж үхсэн тухай албаныхан онцолсон байна.
Ерөнхийлөгч Олланта Хумала хамгийн ихээр гамшигт өртсөн нутаг болох Апуримакт мөн зочилж, ард иргэдтэй уулзсан гэлээ.
Д.Идэр



























































