
Түүнд өсвөр насны хүүхдэд оноох боломжтой ялын дээд хэмжээ буюу хүүхдийн хориход гурван жил суух ял оноосон байна.
Хүү бүлэглэн хэрэг үйлдсэн бусад дөрвөн залуугийн адил хэргийг хийгээгүй хэмээн мэдүүлсэн хэмээн эх сурвалжууд бичжээ. Харин хохирогч эмэгтэйн ээж шүүх хурлыг нүдэндээ нулистайгаар орхихдоо “хүүг дүүжлэх ёстой байсан юм” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна.
23 настай охиныг хүчирхийлсэн таван залуугийн нэг нь түр хорих байранд амиа хорлосон юм. Харин үлдсэн дөрвөн залуу цаазаар авах ял сонсч магадгүй юм.
Өнгөрсөн 12 дугаар сард Энэтхэгийн Дели хотод гарсан хэрэг дэлхий нийтийг цочирдуулсан юм. Зургаан эрэгтэй гэртээ харихаар автобусанд явсан 23 настай оюутан охиныг бүлэглэн хүчирхийлж, харгисаар зодсон юм. Гэмт хэрэгтнүүдийн нэг нь автобусны жолооч байсан бөгөөд хохирогч эмэгтэй шархаа даалгүй байсаар амиа алдсан билээ. Энэхүү хэргийн дараа Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан өргөн хүрээний жагсаал олон хоног үргэлжилсэн билээ.
Д.Идэр