
Мандела энэ жил 95 насныхаа төрсөн өдрийг эмнэлэгт тэмдэглэсэн бөгөөд олон мянган хүн бие нь сайжраасай хэмээн залбирч байсан юм.
Нелсон Манделагийн эхнэр Граса өнгөрсөн хугацаанд нөхрөө эмнэлэгт сахиж байсан юм. Энэ жил гурав дахь удаагаа эмнэлэгт хүргэгдсэн Нельсон Мандела 1994-1999 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээх шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсон юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.