
Өнгөрсөн сарын 4-нд БНХАУ-ын иргэн Буянт-Ухаа дахь гаалиар 170 грамм цэвэршүүлсэн алт, 60 грамм алттай шороог хилээр гаргахыг завдсан. Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 13 сая төгрөгийн үнэ бүхий алт бөгөөд СА-902 чиглэлийн онгоцоор БНХАУ руу авч гарахыг завдсан билээ. Түүнийгшалган нэвтрүүлэх газрын байцаагчид үйлдэл дээр нь саатууланШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/