Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 11х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 8 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 51 дүгээр байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтраажээ. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУБИС-ийн харъяа Биеийн тамирийн дээд сургуулийн хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтрааж ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































