
Гэр бүлийнхэнтэйгээ гудамжинд явж байсан нэг настай хүүг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Нью-Иорк хотын Брүүклин дүүрэгт энэ хэрэг болсон бөгөөд одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татаж, баривчилж чадаагүй байна. Үл мэдэгдэх этгээд хүүг холоос буудаад зугтаж одсон аж. Сум хүүгийн толгойн тус газар нь оносон бөгөөд эмнэлэгт очоод зүрх нь зогсчээ.
Цагдаа нар энэ хэргийн дараа орчин тойрны оршин суугдыг гэрт нь оруулахгүй, гудамжийг хаасан байна.
Энэ гэнэтийн үйл явдал АНУ-ын иргэдийг ихэд цочроосон бөгөөд хүн болгон биедээ буу авч явах эрхтэй байгааг эсэргүүцэх хүний тоо нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн сард Брүүклинд 3 сартай хүүг буудаж хөнөөсөн этгээд баригдаж, шүүх хурал нь үргэлжилж байгаа юм.