Египетийн ерөнхийлөгч асан Мохаммед Морсийг хүн амины хэргээр шүүх болсон талаар тус улсын Ерөнхий прокурор мэдэгдлээ. Түүнийг өнгөрсөн оны 12-р сард Ерөнхийлөгчийн ордны гадаа болсон жагсаалын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн үхэлд буруутай гэж үзэж байгаа аж. Морсиг огцрохыг шаардсан иргэд рүү цэргийнхэн гал нээж, хамгийн багадаа долоон хүний аминд хүрсэн юм.Түүнтэй хамт мөн "Муслимын ахан дүүс" намын 14 хүнийг шүүхээр болсон байна. Мөн 2011 оны нэгдүгээр сард Кайр хотын шоронд үймээн дэгдэж "Муслимын аханд дүүс"-ийн цөөнгүй гишүүн зугтсан хэргийг Морси зохион байгуулсан гэж сэжиглэжээ. Түүнээс гадна өмнөх удирдагч Хосни Мубаракын хоригдож байсан шоронд зэвсэгт халдлага болоход "Хамас" бүлэгтэй хуйвалдсан гэж үзэн Мохаммед Морсиг шүүхээр болжээ.
Мохаммед Морси Ерөнхийлөгчийн албан тушаалаас огоцрсноосоо хойш олон нийтийн өмнө гараагүй бөгөөд шүүх хурлын товыг одоогоор зарлаагүй байна.



























































