Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад өчигдөр албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрээр Хэрвээ Франц болон түүний хамсаатнууд манай улсад цэрэг оруулбал сөрөг дайралттай тулгарах гэсэн заналхийлэл бүхий мэдээлэл хийсэн байна. Башар Ал Ассад “Террористуудад санхүү болон цэргийн хүчний хандив өгсөн хэн ч бай Сирийн ард түмний дайсан болно. Франц бидний дайсан биш. Гэхдээ Францын бодлого Сирийн ард түмэнд дайсагнаж байвал Франц улс ч бидний дайсан болно” хэмээжээ.
Өчигдөр Францын Засгийн газар Сирид цэрэг оруулах эсэх асуудлыг мөн бусад улсын адил парламентын дунд санал хурааж шийдвэрлэхээр болсон тухайгаа мэдээлсэн билээ.
Д.Идэр



























































