Израйль, Палестины энхийн хэлэлцээрийн төлөөлөгчид өнөөдөр шинэ хэлэлцээр эхлүүлэх талаар “Израйлийн Радио” мэдээллээ. Шинэ хэлэлцээр зөвхөн хоёр талын багийг тэргүүлж буй төлөөлөгчдийн хооронд болно хэмээн радио мэдээлжээ. Ингэснээр өнөөдрийн уулзалтад Палестинийн талаас Саэб Эрекат, Израйлийн талаас Хууль зүйн сайд Тзипи Ливни нар оролцох аж. Өнөөдрийн уулзалт нь өнгөрсөн бямба гарагт Иерусалимд болсон хэлэлцээрийн үргэлжлэл болж байгаа юм. Хоёр тал эл асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан хэвээр байна.
Харин Палестины баталгаатай эх сурвалж талууд долоо хоногт ядаж хоёр удаа уулзаж энх тайвны асуудлыг хэлэлцэх явцыг хурдавчлуулна хэмээн тохиролцсон гэжээ.
Д.Идэр



























































