
Одоо Германд амьдарч буй Голланд гаралтай эр Сиэрт Бруйнс өчигдөр Хаген муж улсад болсон шүүх хуралд оролцохдоо танхимд тэргэнцэртэй орж ирсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Түүний нас, эрүүл мэндийг харгалзан үзэж өдөрт дээд тал нь гурван цагийн турш шүүх хуралд оролцуулна гэжээ.
Тэрээр хэт итгэгчдийн хагас цэргэжсэн нацист бүлэглэл болох “Ваффен СС”-д сайн дураараа элсчээ. Үүний улмаас 1944 оны есдүгээр сард Герман, Нидерландын хилийн ойролцоох Аппингедам хотод Алдерт Клаас Дижкема гэх эсэргүүцэгч байлдагчийг олон удаа буудан хөнөөсөн хэмээн сэжиглэж байна. Хэрвээ Сиэрт Бруйнс байлдагчийг хөнөөсөн нь нотлогдвол бүх насаараа хоригдох ял авах юм.
Германд энэ жилээс нацистын үеийн гэмт хэргүүдийг мөрдөх ажиллагаа эхлүүлсний хүрээнд Сиэрт Бруйнсийн хэргийг шүүхэд хэлэлцэж байгаа юм. Тус улсын прокурорууд энэ долоо хоногт Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы Польшт байгуулсан тамлалын кэмп “Auschwitz”-ийн хамгаалагчаар ажиллаж байсан 40 гаруй хүнд ял тулгахаа мэдээлжээ.
Д.Идэр