Иракт өнгөрсөн сард 800 гаруй хүн амиа алдсан талаар НҮБ мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сард тус улсад амиа алдагсдын тооноос бага боловч хамгийн үхэл дагуулсан сард тооцогдож байгаа гэлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Иракын хойд хэсэгт орших суннитуудын эсэргүүцэгчдийн кэмпийг шийтүүдээр удирдуулсан Засгийн газар бөмбөгдөж олон хүний амийг хөнөөснөөр дараалсан халдлага эхлэх гол шалтгаан болсон хэмээн үзэж байна.
НҮБ-ын албаныхны мэдээлснээр өнгөрсөн сард нийслэл Багдад хотод хамгийн олон буюу 317 хүн амиа алдсан байна. Харин 8-р сард амиа алдагсдын 716 нь энгийн иргэн, 88 нь Иракын цэргийн албаныхан байсан гэлээ.
Мөн судалгаагаар 2013 он эхэлснээс хойш тус улсад нийтдээ 5000 гаруй хүн амиа алдсаныг тайлагнажээ.
Халдлага өнгөрсөн ням гарагт ч мөн үргэлжилж, машин дэлбэлснээр зургаан хүн амиа алдсан билээ.
Д.Идэр



























































