
Хэрэгтнүүд эерэг хариутай нэг тестийг 25-40 ам.доллараар худалдаалдаг байна. Мөн найз залуугаа удаан хадгалахыг хүсвэл гэсэн сурталчилгаагаар дамжуулан бүтээгдэхүүнээ рекламддаг байжээ. Тэдний үйлчлүүлэгчид хамтран амьдрагчаа хуурагчдаас эхлээд аборт хийлгэх хэрэгтэй хэмээн эцэг эхээсээ мөнгө авдаг охидууд байдаг болохыг мөрдөх ажиллагааны хүрээнд тогтоожээ.
Зар сурталчилгааг интернэтээс гадна Чикаго, Манхаттан, Хьюстен зэрэг хотуудад далд хэлбэрээр түгээсэн байжээ.
Одоогоор хэрэгтнүүдийг баривчлаагүй байгаа юм байна. Гэхдээ хууль бус зарыг Craigslist” сайтаас авахуулж, цаашид ийм зар нийтлүүлэхгүй байхыг анхааруулжээ.
Д.Идэр

