Энэ жил Антарктидын хүйтэн өвөл Шинэ Зеландад дутагдаж байгаа талаар судлаачид мэдээллээ. Эрдэмтдийн мэдээлснээр Номхон далайн өмнөд хэсэгт орших энэ үндэстэн зуун жилийн өмнөхөөс ч дулаахан өвөл буюу түүхэнд хамгийн дулаан өвлийг өнгөрүүлж байна. Шинэ Зеланадад энэ жил зургаа, долоо, наймдугаар сард дундаж хэм Цельсийн 9.5 градус байжээ. Энэ нь өмнөх жилүүдийн дундажаас 1.2 хэмээр дулаан үзүүлэлт байна. Мөн 1984 онд тохиолдсон хамгийн дулаан өвлөөс 0.3 хэмээр дулаан байгаа аж.
Уур амьсгал дулаарч байгаа нь ган гачигт ихээхэн алдагдал хүлээсэн тариаланчдад тустай байгааг албаныхан онцолж байна. Учир нь өдийд аль хэдийн цас дарж, хүйтэн эрс нэмэгдсэн байдаг тул тариа тариалах боломжгүй байдаг байна.
Шинэ Зеландад 6-9 дүгээр сарыг өвлийн улиралд тооцдог гэлээ.
Д.Идэр



























































