Нэгэн цагт “NBA”-ийн алдартай тоглогчдын нэг байсан АНУ-ын сагсчин Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаар тус улсыг зорьж буй тухайгаа мэдээллээ. Тэднийг дотно харилцаатай найзууд гэдгийг олон улс андахгүй. Гэхдээ энэ удаа Родман өөр зорилгоор Хойд Солонгост айлчилж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Учир нь тэрээр АНУ-ын Хойд Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийг хүлээн авахаас Хойд Солонгос татгалзсанаас хойш нэг өдрийн дараа аяллын шийдвэрээ танилцуулж байгаа юм. Тусгай төлөөлөгч Роберт Кинг нь Хойд Солонгост хоригдож буй АНУ-ын Кеннед Байг суллуулах зорилготой байсан юм.
Пхеньяныг зорихоор Бээжингийн онгоцны буудлаас хөөрөхийн өмнө хийсэн мэдэгдэлдээ Родман Кеннед Байг суллуулах зорилгоор явж буйг няцаасан байна. Сэтгүүлчид түүнээс энэ талаар асуухад тэрээр “Би энэ тухай ярихгүй. Би зөвхөн найз Кимтэйгээ Хойд Солонгост сагсан бөмбөгийн холбоо байгуулах талаар ярилцана” хэмээн хариулжээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)