
Зян Земиний авлигад холбогдсон хэргийг авлигын мэдээллийн дагуу корпорацийн удирдлагуудыг шалгах үйл ажиллагааны үеэр илчилсэн гэлээ. Гэхдээ чухам ямар хэрэгт буруутгасан талаар тодорхой мэдээлээгүй байна. Мөрдөх ажилд Хятадын үндэсний газрын тосны корпорацийн салбар компани болох “Петро Чайна”-гийн гурван албан тушаалтанг ч мөн шалгасан аж.
Коммунист намын Төв хорооноос намын нөлөө бүхий 200 гишүүнийг жагсаахад Зян Земинь нь нэлээд дээгүүр бичигдэж байсан юм.
Харин Хятадын “21st Century Business Herald” сонин асуудлыг өөр өнцгөөс дүгнэж бичжээ. Тус сонины бичсэнээр Зян Земинь нь БНХАУ-ын дарга Ши Жинпиний гол өрсөлдөгч хэмээн нэрлэгдэж байсан Бо Силайтай дотны найзууд байсан гэжээ. Тиймээс ажлаас халсан явдлыг улс төрийн зорилготой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Учир нь Зян Земинь нь Бо Силайн даргалан ажиллаж байсан нутгуудад газрын тос болосвруулах үйлдвэр бариулсан байжээ.
Д.Идэр