
Уурхайн ажилчдын үндэсний үйлдвэрчний эвлэл уурхайчдын цалинг 10 хувиар нэмэхийг шаардаж байна. Энэхүү хэмжээг тогтоохоос өмнө ажил хаягчид 60 хувиар өсгөх шаардлага тавьж байсан юм.
Хэрвээ тэдний хүсэлтийг биелүүлэхгүй бол шинэ жилийн баяр дуустал ажил хаяна хэмээн мэдэгдээд байна. Харин уурхайчид ийм олноор нэг ажил хаяхад үйлдвэрлэгчид өдөрт 30 сая ам.доллар алдаж байгаа аж.
Өмнөд Африкийн алтны үйлдвэрлэл нь дэлхийд хамгийн томд тооцогддог билээ. Энэхүү хэрэг явдлын дараа Ерөнхийлөгч Якоб Зума хоёр талыг шийдэлд хүрэхийг уриалжээ.
Уурхайн ажилчдын үндэсний үйлдвэрчний эвлэлд тус улсын 120 мянган уурхайчны 64 хувь нь элссэн байдаг байна.
Д.Идэр