Венесуэлийн эрчим хүчний дамжуулах шугамд эвдрэл гарснаар цахилгаан тасарч олон хүний бухимдлыг төрүүлж байна. Одоогоор нийслэл Каракас хотыг оролцуулаад Венесуэлийн хотуудын бараг тал нь тоггүй байгаа гэлээ. Мөн тог тасарсны улмаас гэрлэн дохио асахгүй байгаа нь замын хөдөлгөөнийг эмх замбараагүй болгожээ.
Эрчим хүчний сайд Жессе Чакон оршин суугчдаас уучлал хүсч, тайвын байхыг хүссэн байна. Эрх баригчид дамжуулах шугамд гарсан гэмтлийг засварлаж эхэлсэн хэмээн мэдээлээд байна.
Харин Ерөнхийлөгч Николас Мадуро энэхүү хэрэг явдалд сөрөг хүчнийхнийг буруутгаад байна. Тэрээр өөрийн албан ёсны твиттертээ “Сөрөг хүчнийхэн энэ улс орны эсрэг эрчим хүчний салбарт ажил хаях төлөвлөгөөгөө сэргээсэн мэт санагдаж байна” хэмээн бичжээ.
Сөрөг хүчнийхэн дэд бүтцийн хөгжил муугаас ийм зүйл боллоо хэмээн үзэж байгаа юм. Азаар Венесуэлийн газрын тосны үйлдвэрүүд тусгай цахилгаан үүсгүүрээс тогоо авдаг тул үйл ажиллагаанд нь саад учраагүй хэвийн үргэлжилж байна.
Д.Идэр



























































