
Эх сурвалжийн мэдээлснээр нэг хүнд бүх насаар хорих ял, гурван хүнд 15 жил, 45 хүнд таван жилийн ял оноосон хэмээн цэргийн шүүхийн мэдэгдэлд дурджээ.
Яллагдагчдын ихэнх нь өнгөрсөн сард Суэз боомт хотод болсон мөргөлдөөний үеэр цэргүүд рүү гал нээсэн хэрэгт буруутгагджээ. Өнгөрсөн сарын 14-16-ны өдрүүдэд нийслэл Каир хотоос зүүн зүгт 140 км-т орших Суэз хотод гарсан мөргөлдөөнөөр 30 гаруй хүн амиа алдсан билээ.
Прокурорууд өнгөрсөн ням гарагт хоёр сарын турш байршил нь тодорхойгүй газарт хоригдож байсан Ерөнхийлөгч Мохаммед Морсиг шүүх хурал болно хэмээн зарласан юм. Өнөөгийн эрх баригчид түүнийг аллага болон хүчирхийллийн үйл ажилллагаа зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Д.Идэр