
Гэхдээ эдгээр тоог хэд нь парламентын гишүүд, сурвалжтангууд, албан хаагчид байсан гэж ялгаж тогтоох боломжгүй хэмээн Доод танхимаас мэдэгдсэн байна. Их Британийн парламентын танхимуудад нийтдээ 5000 гаруй хүн ажилладаг аж.
Энэхүү мэдээллийг хамгийн анх “Huffington post” сонин дэлгэжээ. 2012 оны 11 дүгээр сард хамгийн олон удаа буюу 114844 удаа порно сайтад зочилсон бол хоёрдугаар сард ердөө 15 удаа зочилсон байна.
Ерөнхий сайд Девид Камерон өнгөрсөн долдугаар сард Их Британийн өрхүүдийг порно сайтуудыг сонгодоггүй бол интернэтийн компанидаа хүсэлтээ өгч ийм сайтуудыг блоклуулах хэрэгтэй хэмээн зөвлөж байсан юм. Тэрээр порно сайтууд нь өсвөр насны хүүхдүүдийн төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн мэдээлж байсан билээ.
Д.Идэр

Сар тутамд порно сайтуудыг нэвтрэх оролдлого хийсэн тоо

Сар тутамд порно сайтуудыг нэвтрэх оролдлого хийсэн тоо