Японд 6.9 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар лхагва гаргийн 09:19 цагт эхэлсэн байна. Энэ үеэр нийслэл Токио хотод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн аж. Газар хөдлөлтийн голомт хойд өргөрөгийн 29.8, зүү уртрагийн 139.6 градуст газрын гүнээс 400 км-т байсан хэмээн Японы цаг уурын агентлаг мэдээллээ.
Одоогоор цунамийн анхааруулга өгөөгүй бөгөөд гэмтэж бэртсэн, хүний амь эрсэдсэн, байшин барилга сүйдсэн гэх шууд мэдээлэл өгөөгүй байна.
Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс Японы газар хөдлөлтийг 6.7 балл, харин АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнг 6.5 баллын хүчтэй байсан хэмээн зөрүүтэй мэдээлээд байна.
Д.Идэр



























































