
Претори хотын эмнэлэгт олон сарын турш хэвтсэн Нельсон Мандела өнгөрсөн ням гарагт эмнэлгээс гарсан юм. Эмч нар түүнийг гэртээ эмчилгээгээ үргэлжүүлэх боломжтой хэмээн үзсэн билээ.
Ерөнхийлөгч Якоб Зума зочдын танхимдаа сэтгүүлчдийг хүлээн авч мэдээлэл хийхдээ “Би түүнийг гэртээ эмчилгээгээ үргэжлүүлж одоо хүртэл бидэнтэй хамт байгаад маш их баяртай байна. Одоо түүний биеийн байдал тогтвортой болсон бөгөөд цаашид ч эмчилгээ үр дүнгээ сайн өгнө гэж итгэж байна” гэжээ.
Нельсон Мандела өнгөрсөн зургаадугаар сарын наймны өдөр уушигны халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрээр 95 насныхаа ойн баяраар эмнэлгийн орон дээр байсан билээ. Нэг хэсэг тэрээр зөвхөн амьсгалын аппаратын тусламжтайгаар амьсгалж байсан нь өмнөд африкчуудыг олноор залбирахад хүргэж байсан юм.