Боснийн хойд хэсэгт орших нүүрсний уурхайд 140 гаруй уурхайчин цалин хөлсөө нэмэхийг шаардан ажил хаяж байна. Тэд уурхайн дотор бэхлэлт хийн тэндээс гарахгүй байхаар шийдсэн байна. Уурхайчид өнгөрсөн даваа гаргаас хойш газрын гүнээс 100-250 метрт нуугдаж байгаа аж.
Үйлдвэрчний эвлэлийн дарга Сайд Мухикын мэдээлснээр уурхайчид менежерүүдтэй хэлэлцээ хийхээс татгалзсан бөгөөд шаардлагыг нь биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана хэмээн шийдээд байгаа гэлээ.
Ажил хаялт зарласан нүүрсний уурхайд 1000 гаруй хүн ажилладаг бөгөөд жилд 600 мянган тонн нүүрс үйлдвэрлэдэг байна.
Д.Идэр



























































