
Судалгаагаар америкчуудын 59 хувь АНУ-ын Засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсний хариуд Сирийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцжээ. Харин зөвхөн 36 хувь нь Обамагийн засаг захиргааг хариуцлага тооцохыг дэмжсэн байна.
Сирийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэгчдийн 54 хувь Ардчилсан нам, 55 хувь нь БНН-ыг дэмжигчид байсан бол 66 хувь нь улс төрийн хувьд бие даасан хүмүүс байжээ.
Харин Их Британи болон Франц улс Сирид цэрэг оруулах байсан бол Б.Обамагийн шийдвэрийг дэмжинэ хэмээн 46 хувь хариулжээ.
Судалгааг өнгөрсөн сарын 28-аас энэ сарын нэгний өдөр хүртэл 1012 иргэнээс утсаар авсан байна.
Д.Идэр