
Түүнд цагдаа нар хохирогч эмэгтэйн эрүүл мэндийн байдлын тухай мэдээлснээр хэрэгтэн айдаст автжээ. Ричард Томас шүүх хурлын үеэр “Би түүнийг өвчтэй болохоор гэртээ байдаг гэдгийг мэдэж байсан, гэхдээ ДОХ туссан гэж мэдээгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Нэрийг нь нууцалсан хохирогч эмэгтэй олон жилийн өмнө ДОХ-ын халдвар авсан бөгөөд нойрсуулах эм уун унтдаг байжээ. Харин гэмт хэрэгтэн түүнийг унтаж байх хойгуур гэрт нь орж ирэн хүчирхийлэх үед эмэгтэй сэрсэн байна.
Прокурор Харри Пепперийн мэдээлснээр хохирогч эмэгтэй сэрээд Ричард Томаст ямар нэгэн үг хэлээгүй байсаар хэрэг явдал өндөрлөжээ. Хэрэгтэн түүнийг хүчирхийлж дуусаад гэрийг нь орхин явжээ.
Ричард Томасын шинжилгээний хариу ирэх баасан гарагт гарахаар хүлээгдэж байна. Харин ДОХ халдварласан тохиолдолд түүний ялд хөнгөлөлт үзүүлэхийг өмгөөлөгч нь хүсч байгаа юм байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (5)